English lesson

2012-04-30

Zowlogoo

Ангилал: Зөвлөгөө

Яаж өөртөө итгэл өгөх вэ? гэсэн хүсэлтээр өдөр бүр сэтгэл судлаач дээр янз бүрийн хүмүүс өдөр бүр ирдэг. Та арай тэдний нэг биш биз? Хэрвээ тийм бол, та энэ бүх зүйлийг мэдэрч байгаа байх. Жишээ нь: Та ажлаа солихоосоо их айдаг /ажлаа солих аль хэдийн больсон хэдий ч/ та шинэ хамт олноос айдаг ба тэд нарт өөрийгөө хоосон суудал биш гэдгийг бас дахиад батлах хэрэгтэй болно. Танд итгэл найдварыг чинь сайхан цаасанд боогоод бэлэглэчих ид шидтэнг хүлээх хэрэггүй. Энэ бүгдийг шийдэхэд Английн сэтгэл судлаач Киер Гайнерын бүтээсэн энгийн програм танд тус болох байх. Зарчим-1 Гэрээсээ туйлын сайхан байдалтай гарахын тулд өглөө өөртөө максимум чармайлт гаргах хэрэгтэй. Үдийн хоолноор бүх юм хэвийн байна уу гэж толинд харж болох бөгөөд мөн унтахынхаа өмнө нүүрээ угааж байх үедээ. Энэ нь танд өдөржингөө өөрийгөө ямар харагдаж байгаа гэж санаа зовоохгүй байхад тус болно. Зарчим-2 Өөрийнхөө биеийн өө сэвэнд битгий их санаа зов. Энэ нь хүн болгонд байдаг зүйл. Танд буй янз бүрийн дутагдлыг чинь нэг бол хүмүүс ажиглахгүй байгаа аль эсвэл тийм дутагдал байгаа үгүйг ч мэдэхгүй. Хэдий бага түүний тухай бодном, төдий чинээ өөрт сайхан байгааг мэдрэх болно. Зарчим-3 Танд өөрт чинь лавтай мэдэгдэх зүйлүүдийг чинь хүмүүс нээх анзаарахгүй гэдгийг санаж яв. Та өөрийгөө танихгүй олон хүний өмнө юм ярихад аягүй их улайдгыг мэдэрч байгаа байх. Тэдний хувьд бол таны нүүр зүгээр л нэг тааламжтай ягаарсан гэсэн үг. Гэхдээ таныг зовоогч буй зүйлд тэдний анхаарлыг таттал тийм байх бөгөөд тэгснээр таныг тэд үгээр зовоохгүй болно. Зарчим-4 Өөр хүмүүст битгий их шүүмжлэлтэй хандаж бай. Хэрвээ та өөр хүмүүсийн дутагдлыг байнга ажиглаж, шүүмжилдэг бөгөөд иймэрхүү шүүмжлэл таны зуршил болсон бол та түүнээсээ аль болох түргэн салахыг бод. Тэгэхгүй бол таны гадаад байдал, хувцас чинь шүүмжлэхэд сайхан самбар болж байгаа гэж үргэлж бодох болно. Өөртөө итгэл өгөхөд энэ нь тус болохгүй. Зарчим-5 Хүмүүс өөрийг нь сонсож байгаа хүнд илүү дуртай байдгийг үргэлж санаж яв. Өөрийнхөө байр суурийг олж авахын тулд бэлэн зэлэн ухаан сийлсэн хариу үг барих шаардлагагүй. Тиймээс бусдыг сонсож сур, тэгвэл таныг тэд хүндлэх болно. Зарчим-6 Чин сэтгэлээсээ байж сур. Та юуны тухай ярьж буйг ойлгохгүй байна. Энэ хоолыг юу гэж нэрлэдгийг мэдэхгүй байна? Түүнд ингээд л хэлэх хэрэгтэй. Хэн нэгний амьдралын баяр баясгалан амжилт танд ямар нэгэн сэтгэгдэл төрүүлж байна уу? Үүнийг зөвшөөрөх хэрэгтэй. Тэгэхгүй хүйтэн байдалтай байвал та хүмүүсийг цааш нь түлхэж байгаа юм. Зарчим-7 Эргэн тойрноос өөрийнхөө санаа зоволтыг хуваалцах тийм хүнийг олох хэрэгтэй. Тэгвэл та үдэшлэг дээр, сургуулийн эцэг эхийн хурал дээр гэх мэт газар ганцаардахгүй. Өөрийнхөө сонгосон хүн рүү өөрөө оч, та хоёр хоёулаа хожих болно. Зарчим-8 Та өөрийнхөө хулчгар зүрхийг битгий архиар арилгах гэж оролдож бай. Лонхны ёроолд юу ч байхгүй. Хэрвээ та хөгжилтэй үед дур булаам, сэтгэл татдаг хүн бол, архи уугаагүй үедээ тэд нарт илүү таалагдах болно. Зарчим-9 Ичимхий зан зарим хүмүүсийг түрэмгий болгодыг санаж яв. Хэрэв хэн нэгэн тантай ширүүн яривал, өөрийгөө буруутан гэж бодох хэрэггүй. Магадгүй хэн нэгэнд нь энэ нь цорын ганц арга байж болох бөгөөд энэ нь өөрийг нь зовж буй зүйлийг давах тийм ч сайн арга биш юм. Тиймээс та ч мөн ийм арга хэрэглэхээс болгоомжил. Зарчим-10 Танд тохиолдож болох хамгийн муу юм, үүнээс болж та өөрийгөө бусдын өмнө тааламжгүй байдалд оруулах. Хэрвээ танд ийм юм тохиолдсон бол таны эргэн тойрны хүмүүс танд талархалтай хандах бөгөөд та тэд нарт өөрсдийнхөө давуу талыг мэдрэхэд тус болсон гэсэн үг.
. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

about lesson

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. tsahimsurgalt-z-uud.blogmn.net
. ubuntu84.blogmn.net
. Ankhaa computer
. Altaa sh
. norjin
. zuunbayan
. 1r school
. 2r school

Найзууд

. Norjins
Бичлэг: 6 » Нийт: 54
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax