English lesson

2012-03-24

Нийтлэл


Хэрхэн ухаалаг бөгөөд хурдан сэтгэх вэ? Ямарч мэргэжийн хүнд сэтгэн бодох чадвар заавал хэрэгтэй байдаг. Гэхдээ сэтгэх чадварын түвшин мэргэжил тус бүрт өөр өөр байна. Ер нь хүн өөрийнхөө сэтгэхүйг яаж хөгжүүлж болох? Яаж ухаалаг хурдан сэтгэдэг болох вэ? 1. Хамгийн түгээмэл зарчим бол: ухаантай байхыг хүсвэл ухаалаг асуулт тавьж, анхааралтай сонч, тайван хариулж сур. Ярих хэлэх зүйлгүй бол заавал ярихын хэрэггүй гэдэг. 2. Мэдлэг болон үйлдлийн нэгдлийг ухаан тодорхойлж байдаг. Оюуны хөдөлмөр хийхгүйгээр сэтгэх, хүч гаргахгүйгээр мэдлэг олж авах боломжгүйтэй адил мэдлэггүйгээр сэтгэхүй ч бас хөгжиж чадахгүй. Сэтгэхүйгээ хөгжүүлнэ гэдэг нь өөрийнхөө ухааныг мэдлэгээр дүүргэнэ гэсэн үг юм. Мэдлэгийн эх булагт сургууль, ном, сэтгүүл, радио, зурагт зэрэг олон зүйл багтана. Эдгээрээс бид хүрээлэн буй орчны юмс үзэгдлүүд, хүний үйл ажиллагааны олон талтай танилцаж, энэ тухай зохих мэдлэг олж авдаг. 3. Сэтгэхүй юуны түрүүн асуултаас эхэлдэг. Хүн төрөлхтний олонх нээлт “яагаад?” , “яаж” гэсэн асуултын ачаар нээгдсэн гэж үзэж байна.өөрт учирч буй үйл явдал, үзэгдлийн мөн чанарыг танихын тулд асуулт тавьж сур. Тэгээд түүндээ өгөх хариултыг дандаа хайж, эрэл хийж бай. Нэгэн хэв маягийн бэлэн шийдвэрээр хэрэгжүүлж үр дүнд хүрч чадахгүй болсон үед сэтгэхүй идэвхждэг. Иймд аливаа юмс үзэгдлийг тал бүрээс нь авч үзэх, ердийн юмнаас шинийг олж харах зэрэг чадварыг өөртөө төлөвшүүлэх нь сэтгэхүйг хөгжүүлэх эд тун чухал юм. 4.Юмс үзэгдлийн нийтлэг, илэрхий шинж тэмдгүүдийг олж ажиглах чадвар нь хүний ой ухааны нийтлэг илрэл юм. Гэхдээ нэг хүний ажигласан зүйлийг нөгөө хүн тэр бүрий яг адилхан олж хардаггүй. Ажиглаж буй зүйлийнхээ аль болох олон шинж тэмдгийг олон талаас нь олж харан таньж буй хүний сэтгэхүй төдийчинээ боловсронгуй, төгс төгөлдөр, уян хатан байдаг. Сэтгэх логик чанарын бодлого сорилт, бодох зэрэг тоглоомоор дээрх ёадварыг хөгжүүлж болно. 5.Ач холбогдол, утгаараа ойролцоо ойлголтуудыг харьцуулж сурах нь сэтгэхүйг хөгжүүлэх баё нэг арга юм. 6. Сэтгэл ба хэл, сэтгэхүй ба ярих чадвар нь хоорондоо салшгүй уялдаатай. Ямар ч санаа бодлыг үгээр хэлж, тайлбарлах замаар сэтгэхүйгээ хөгжүүлж болно. Гэхдээ үгээр илэрхийлэхдээ товч тодорхой өгүүлэх, илэрхийлэх чадварт суралц. 7. Бичгийн хэлийг |зохион бичлэг, захидал бичих, өдрийн тэмдэглэл хөтлөх гм| идэвхтэй ашиглах нь сэргэхүйг хөгжүүлэхэд бас тустай. 8. Уншсанаа чөлөөтэй ярих, маргаан хэлэлцүүлэгт оролцох, стандарт бус бүтээлч, сонин хачин асуултуудад оновчтой хариулан шийдэх зэрэг нь сэтгэхүйг хөгжүүлэх нэг гол нөхцлийг бүрдүүлдэг. Ер нь хүний үйл ажиллгаанаас хамгийн хүнд нь сэргэхүйн үйл ажиллагаа байдаг. Иймд сэтгэх үйлдлийг хийхэд хувийн зохион байгуулалт, анхаарал, ой тогтоолт, ажигламтгай байдал, ажлын чадвар зэрэг олон зүйл шаардагддаг.
. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

about lesson

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. tsahimsurgalt-z-uud.blogmn.net
. ubuntu84.blogmn.net
. Ankhaa computer
. Altaa sh
. norjin
. zuunbayan
. 1r school
. 2r school

Найзууд

. Norjins
Бичлэг: 37 » Нийт: 54
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax