English lesson

2012-03-24

Нийтлэл

Ангилал: Зайн сургалт

Сахилга баттай байлгахад анхаарах зүйл Бэлтгэсэн :Н.Мөнхцэцэг 1. Эхний гүйцэтгэх ажил бол ангид тогтсон системийг бий болго, юуг хийж болох юуг баримтлах хэрэгтэйг хичээлийн жилийн эхэнд сурагчтайгаа ярилц. Дүрэм журмыг тэдэнтэй хамт байгуул. Санал нэгтэй баталсан дүрэм журмыг чанд сахь. Дүрэмд захирагдах үед хэрэв та ноомой хандвал дүрмийн эрхэм чанар байхгүй болно. Ингэснээр сурагчид тань дүрэм журмыг үл тоомсорлох ба хийх ёстой зүйлээ ч дуртай хийх болно. Сурагчтайгаа гаргасан энэхүү дүрэм нь хүссэн үйл хөдөлгөөн болон зан авирын хязгаарыг тогтооход их ашигтай байдаг. Жишээ нь хонх дуугарсан тохиолдолд коридорт явахгүй байх, багшийг ангийн үүдэнд хүлээхгүй байх, ярих зөвшөөрөл авч ярих, бусдыг доромжлох, өөлөх үг аяс хэрэглэхгүй байх гэх зэрэг. 2. Дутагдал гаргаж болзошгүй сурагч болон байдлыг эртнээс танин мэд. Бусад багш нартай энэ талаар хамтран ярилцах ба тухайн сурагчийг авч хэлэлцэн хамтын шийдвэр гарга. 3. Сахилга батад “бүү ингэ, бүү тэг” гэхийн оронд “ингэ тэг” гэх арга барилыг илүү ашигла. Жишээ нь “үзгээ бүү шид,” “хоорондоо битгий ярь” гэхийн оронд “үзгээ хайрцагт нь хийгээрэй” гэх мэт 4. Үзсэн хичээлийн сэдвүүд сурагчидын хүсэл сонирхол, хэрэгцээний дагуу байх хэрэгтэй. Энэ хичээлд хандах идэвхийг нэмэгдүүлдэг. 5. Сурагч гэртээ амгалан тайван байж чаддаг эсэхийг судал. Гэртээ тайван бус байдаг хүүхэд хичээл сургууль дээрээ ч адилхан байдаг. 6. Анги хамт олны үйл ажиллагааг “ багш сурагчидын нэгдэл” гэсэн нэр дор явуул. Ингэснээр ажил амар бүтэж, сурагчидын зүгээс асуудал гаргах нь үгүй болно. 7. Сурагчидыг сахилга батын талаар мэдлэгтэй болго. “ дуугүй байцгаа” гэхээс яагаад чимээгүй байх ёстой талаар дэлгэрэнгүй тайлбарлан өгч үнэмшүүлэх хэрэгтэй. Мөн үгүйсгэх өгүүлбэр хэрэглэхгүй байвал сайн. 8. Сурагчидыг зүгээр суулгахгүй байх талаар их анхаарах хэрэгтэй. Хичээл дээр хийх зүйл байхгүй бол ангид асуудал гарах нь их байдаг. Хүүхдүүдийн ярих үймүүлэх нь ихэсвэл ангийн уур амьсгалыг эвдэнэ. 9. Хичээл заахдаа өвөрмөц арга барил, техник ашигла. Сурагчидын анхаарлыг хичээлд төвлөрүүлж чадвал сахилга батын тухай яриа гарахгүй. Сурагчид нэг хэвийн буюу нэг хүний /монотон/ байдлаас амархан уйдаж залхдаг учир хичээл заах аргыг үе үе өөрчилж,тэдний сонирхолыг татах арга, тенхик материал ашиглах хэрэгтэй. 10. Сурагчидыг хүндлэх хэрэгтэй. Хэн ч хүндлэгдэхгүй байхыг хүсдэггүй бөгөөд тэднийг хүндэлснээр сахилга батын дутагдал гарахгүй. 11. Жижиг юмыг томруулах хэрэггүй. Зарим зүйлүүдийг хэлж ярихгүйгээр биеийн үйл хөдлгөөнөөр илэрхийлэх нь зүйтэй байдаг. Эсрэг тохиолдолд түр зуурынх нь байнгын байдалд шилжиж, жирийн нь хүндэрч, жижиг асуудал томорч аюултай болно. Үүний хажуугаар жижиг алдааг өөлөгч хүн дургүйцэл төрүүлдэгийг бүү март. 12. Сурагч нэг бүртэйгээ тус бүрчлэн харьц. Судалгаанаас үзэхэд нөхөрсөг харьцдаг багш нарыг хүүхдүүд эсэргүүцдэггүй, хичээл дээр ч хүндрэл гардаггүй нь батлагджээ. 13. Хэрэг таригчийг олоогүй тохиолдолд ангийн бүх хүүхдүүдийг буруутгаж шийтгэл өгч хэрхэвч болохгүй. Хэрэв бүгдэд шийтгэл өгвөл хүүдүүдийн үзэн ядалт, эсэргүүцэл, дургүйцлийг хүргэхээс өөр ямар ч ашиг байхгүй. 14. Сурагчидын эцэг эхтэй холбоотой бай. Энэ нь сурагчидыг таньд хичээлдээ анхааралтай мэдрэмжтэй болгоход туслана. 15. Уурлаж бухимдах тохиолдолд хүрээнээс хэтрэх үг хэллэг хэрэглэвэл эсвэл хэт ааш авир гаргавал ухрах алхам хийж сур, зайлшгүй үед уучлалт гуй.
. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

about lesson

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. tsahimsurgalt-z-uud.blogmn.net
. ubuntu84.blogmn.net
. Ankhaa computer
. Altaa sh
. norjin
. zuunbayan
. 1r school
. 2r school

Найзууд

. Norjins
Бичлэг: 34 » Нийт: 54
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax