English lesson

2012-03-24

СХУ

Ангилал: бие даалт

Багш бол уншигч Багш өөрийгөө уншигчийн байр сууринд тавих нь Бэ Багш нарын сэтгүүлийн өгүүлэл унших явцыг ажиглахад дараах нийтлэг дүр төрх илэрсэн байна. Үүнд: 1. Уншихын өмнө өгүүллийг гүйлгэн харах 2. Зай звсарт нь тэмдэглэгээ хийх 3. Дахин унших 4. Зарим хэсгийн доогуур зурах 5. Уншихаа түр зогсоох 6. Асуултын тэмдэг тавих 7. Зарим үгийг тодруулж бичих 8. Хажуугийн хүмүүстээ шивэгнэх 9. Зарим хэсгийг дахин унших 10. Харилцан адилгүй хугацаанд уншиж дуусгах 11. Хуруугаараа нэг хуудсыг дарж байгаад нөгөө хуудсыг сөхөж унших Дээрх дурдсан жагсаалтыг тэдэнд үзүүлж яагаад ийм арга барил хэрэглэсэн талаар тайлбар авахад тэд дараах байдлаар хариулсан нь: * Би уншсан зүйлээ эргцүүлэн бодох гэж уншихаа түр зогсоосон * Бичиж тэмдэглэх нь уншсан зүйлийг тод томруун болгож өгдөг * Бичиж тэмдэглэх нь дараа сэргээн санахад дөхөм байдаг * Ойлгоогүй зүйлийнхээ ард нь асуултын тэмдэг тавьдаг * Уншихын өмнө гүйлгэж харвал агуулгын талаар ямар нэгэн санаа орж ирдэг * Чухал гэж үзсэн хэсгийн доогуур зурж тэмдэглэдэг * Анхны уншилтаар ойлгомжгүй байсан зүйлээ дахин уншдаг * Би зарим зүйлийг тодруулахаар бусдаас асуудаг * Анхаарал татахуйц зүйлйг найздаа харуулдаг * Ойлгомжгүй хэсгийг тодруулах гэж өөр хуудсыг сөхөж хардаг. Дээрх дурдсан багш нарын унших явц, байдал нь сурагчдыг унших чадвар сургахад санаа авахуйц зүйл юм. Ийнхүү багш нарын унших явцыг ажигласантай адилаар сурагчдын унших арга барилын талаар мэдэж болно. Дасгал ажлын дараа сурагчдаас багшийн зааж өгсөн арга барилыг хэрхэн хэрэглэсэн болон ямар барилыг яаж хэрэглэж байгаа талаар асууж тодруулах замаар сурагчдын унших арга барилд үнэлгээ өгөх нь зүйтэй. /Бага ангийн сурагчдын унших чадварыг хөгжүүлэх арга зүй" номноос бэлтгэв/
. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

about lesson

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. tsahimsurgalt-z-uud.blogmn.net
. ubuntu84.blogmn.net
. Ankhaa computer
. Altaa sh
. norjin
. zuunbayan
. 1r school
. 2r school

Найзууд

. Norjins
Бичлэг: 32 » Нийт: 54
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax