English lesson

2012-03-25

Нийтлэл

Ангилал: Зөвлөгөө

Дараах таван алхамд суралцсанаар та өөрийн чадвар, мэргэжлээ дээшлүүлж, гайхалтай боломжит мөчүүдийг нэг минут секунд ч алдахгүй гэдгийг танд амлаж байна. НЭР ХҮНД Хэрэв Та таагүй царай зүс гаргаад явбал таны санаа хэдий сайн байсан ч хэн таныг сонсох билээ. Та цуу яриа, хов живээс өөрийгөө чөлөөлөх хэрэгтэй. Та "Зан чанараа анхаар. Харин үлдсэнийг нь таны нэр хүнд гүйцэтгэнэ" гэсэн үгийг санаж яваарай. УХААНТАЙ БАЙХ Та оюун ухаан гэдэг үгээс илүү ухаантай байх гэдэг үг дээр төвлөрвөл зохино. Та хэдий оюун ухаант хүн байгаад түүнийгээ ашиглахгүй бол ухаантай хүн гэж хэлэх эрхгүй юм. Хамгийн гол нь ухаантай байна гэдэг бол оюун ухаанаа ашиглаж гадаад орчинтой холбогдуулах явдал юм. Ингэхийн тулд мэдээлэл ихтэй байх хэрэгтэй. Зөвхөн өөрийн хүрээний мэдлэг бус, наад зах нь сонины эхний нүүрийг мэдэж байх ёстой. Шинэ мэдээллүүдийг байнга авч бай. Таныг хэр их мэдээлэлтэйг харснаар хүмүүс таныг ямар оюунлаг юм бэ гэж гайхацгаах болно. Тэгэхээр та их мэдээлэлтэй байхын тулд яах ёстой вэ? Мэдээж олон газруудаар явж, мэдээлэл цуглуулах хэрэгтэй. Гэхдээ энэ нь бас интернэт ухаад бай гэсэн үг биш. Интернэт зарим талаараа "хогийн сав" болох тал бий. ХАРИЛЦАА ХОЛБОО Таны ярьж буй байдал, үгийн сонголт, үгсийн сан, цэгцтэй сэтгэх байдал тань хүмүүсийн анхаарлыг татна. Юм ярих болгонд тань бусад хүмүүс анхаарал тавин сонсох болно. Та ярьж байхдаа өөртөө итгэлтэй байснаар ярьж буй зүйлээ мэддэг хүн гэдгээ харуулна. Харилцааны чадвараа хөгжүүлэх олон арга бий. Ном уншиж, интернэт ашиглаж, уран илтгэгчдээс ч суралцаж болно. ХАНДЛАГА Ажилтан, ажилчид, менежерүүд хувь хүмүүсийг дипломон дээр нь үндэслэн ажилд авч, мөн идэвхжүүлдэг. Гэхдээ мэдээж өөрсдөө тухайн хүндээ дуртай бол шүү дээ. Та хэрвээ хувь хүн талаасаа муу зан чанартай бол мэргэжилтнүүд тань дээр хэрэггүй цаг заваа үрэх болно. Та хамгийн гол нь бусадтай багаар ажиллаж чаддаг байх ёстой. Та хэрвээ зан чанар, харилцаа сайтай бол угаасаа ажлын байран дээрээ сурах зүйлээ сурах л болно. ТӨГС БАЙДАЛ Энэ бол та хийж буй зүйл бүрдээ ач холбогдол өгч, чадах чинээгээрээ сайн, сэтгэлээсээ чанартай хийж гүйцэтгэх ёстой юм. Та хэзээд хийж буй зүйлээ хүмүүсээс нэг алхам сайн хийж бай. Эдгээр зуршлыг ажил, амьдрал ахуйдаа" хэрэгжүүлэх аваас хэзээ нэгэн цагт заавал амжилтад хүрнэ.
. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

about lesson

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. tsahimsurgalt-z-uud.blogmn.net
. ubuntu84.blogmn.net
. Ankhaa computer
. Altaa sh
. norjin
. zuunbayan
. 1r school
. 2r school

Найзууд

. Norjins
Бичлэг: 20 » Нийт: 54
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax